Thursday, November 4, 2010

Диваажингаас бууж ирсэн нэгэн




Энэ уран бүтээлчийн нэрийг Хосэ Гонзалэз гэдэг.Тэр уул нь Аргентин хүн юм байгаа юм.Түүний эцэг эх эх нь 1976 онд Швед-д нүүж ирээд 1978 онд Готтэнбург хотод Хосэг төрүүлжээ.Тэрээр өөрийнхөө өссөн хотынхоо талаар ярихдаа "Энэ бол жижигхэн хот, хагас сая гаруй л хүн амтай, гэхдээ маш хөгжимлөг хот.Бороо их ордог ч зун цагт үнэхээр сайхан" гэж дурссан.Хосэ багаасаа л латин фолк болон поп хөгжим сонсож өсжээ.Энэ нь ч одоогийн Хосэ-н хөгжимөөс мэдрэгддэг.
Хосэг сонсохоор зүгээр л тайвшрал мэдрэгддэг.Хэн ч сонссон бай, тайвширдаг байх.Түүний Teardrop-г найздаа сонсуулахад яг л уул хад, ой мод, гол нуур тиймэрхүү зүйл бодогдож байна гэж хэлж билээ.Би ч бас анх сонсоод ийм л зүйл төсөөлж байсан ба тэр газар л хүмүүс тайван байдаг байх.Хэдийгээр Teardrop-н үг шал өөр утгатай боловч аялгууг нь сонсхоор яг л тиймэрхүү зүйл бодогддог.
Мань хүн The Knife хамтлагтай нэлээн харьцаатай юм шиг байгаан.Адилхан Швед нөхдүүд болхоор арга ч үгүй биз.Хосэ-н хамгийн алдартай дуу нь болох Heartbeats нь The Knife хамтлагийн бүтээл ба энэ дууг Хосэ ковэрлэжэээээээ.
Хосэг инээж байхыг би саяхан анх удаа Жүнип хамтлагтайгаа тоглож байхад нь харсан.Урд нь өчнөөн клип, тоглолтын бичлэг гээд баахан юм үзэж байхад инээж байхыг нь нэг ч хараагүй.Тэр нэлээн ичимхий юм шиг байгаан, тоглолтон дээрээ хааяа дуулж байгаад өнгө алдчихаад уучилаарай гээд гэм хийсэн хүүхэд шиг нүүр нь улайгаад доошоо хараад гитараа оролдоод дараагийн дуулах дуугаа эхэлдэг.Тоглолтон дээрээ бараг л юм ярьдаггүй, намуухан хоолойгоороо дуугаа дуулаа л бүх зүйлийг диваажинд байгаа мэт болгочихоо л гараад явчихдаг.
Миний бүх үеийн хамгийн дуртай уран бүтээлчдийн тоонд хамгийн дээгүүр бичигдэх нэгэн бол Хосэ Гонзалэз.

2010 он

/гоё бичиж чаддаггүймөө/

3 comments:

  1. Chi ch goy bichdeg yum bainaa bi bol buur baihgui shuu dee eleglseer baigaad taarna!

    ReplyDelete
  2. The extra ordinary life of Jose Gonzales ийг үзэх сэтгэгдэл төрлөө !

    ReplyDelete