Monday, October 25, 2010

Чухал хүн






Нэг хүний талаар бичмээр санагдсан юмаа.Ямар мэргэжилтэй болхоо шийдэж чадахгүй байсан үе.Тэр үед асуулт самбарт нэлээн их цаг өнгөрүүлдэг байсан.Самбарт Сэриёоз, Эрхэмчухал гэж 2 айхтар зурагчин байсан юм, тэр хоёрын зургуудийг үзэж ангайдаг байлаа.Одоо бол тэр хоёр хүн ялангуяа Тайвнаа ах миний амьдралд чухал нөлөө үзүүлсэн хүмүүсийн нэг болчихоод байна.Миний анхны бүтээлд маш хүчтэй урмын үг хэлсэн./Бас бус өөр зүйлс зөндөө байгаа/.Тэр үгээр нь би цэнэглэгдэж одоо зурагчин гэсэн статустай явж байна.Би зүгээр л Энхтайван ахад "та миний амьдралд чухал нөлөө үзүүлсэн шүү, баярлалаа" гэж хэлмээр байна.Номын нээлтэн дээр хэлж чадаагүй юм.

Аан бас Тайвнаа ах, Онон эгч хоёрт аз жаргал хүсье. /Онон эгч миний амьдралдаа тааралдаж байсан хамгийн гэгээлэг хүн/

Thursday, October 7, 2010

Далхочирын Диваажин





Нэг бороотой өдөр зураач Далхаа ах руу ярилцлага авахаар очтол ийм л газарт ороод явчихсан юм даа.Тэр хүний дотоод ертөнцийг гаргаад тавьчихсан юм шиг санагдсан.


Далхаа ах өрөөндөө майханд унтдаг.Болдог бол би ч бас майхан дотор унтмаар байна.Даан ч асуудал зөндөө...




Та нууц саналаа энд өгнө үү.




Эцэст нь тархиа цэнэглэж аваад гарсан.

PS : сайн бичиж чаддаггүй болхоор ингээ л орхив