Thursday, December 16, 2010

"Цаасан дээрхи ажилууд" үзэсгэлэн үзэв


Өнгөрдөг амралтын өдрүүдэд үзсэн үзэсгэлэнгээ та бүхэнтэй хуваалцмаар санагдав.Үзэсгэлэнгийн хувьд надад маш их таалагдсан.Зөвхөн нэг төрлөөр дагнаагүй олон төрлийн зураг болон барималуудыг маш чадварлаг урласан гайхалтай уран бүтээлч байна лээ.

тун дажгүй сэтгэсэн бүтээл


3 байна уу 4 давхарт гарсан чинь ийм өрөө байсан.Гоё.

асар их таалагдсан зураг.Эрвээхэй, хөшиг 2 төгс зохицол.
Хотод ингэж цас ордог байх нь байна шүү.
Харцыг гайхалтай гаргаж өгсөн байна лээ.
Зургийн нэр "Чимээ"



Адуун сүргийг гоё өнцөгөөс харуулсан.
Унагаа салхинаас нөөж байгаа дүрслэл сэтгэл хөдөлгөм
үнээр эвгүй зураг.





Би хааяа ганцаараа явж үзэсгэлэн үзэх дуртай.Стрэсс тайлагдах ч юмуу нэг л тайвширдаг.Дээрээс нь санаа орж ирэх гэх мэт олон давуу талтай шүү.

2010 он.
Батхүлэг.Б













Thursday, November 4, 2010

Диваажингаас бууж ирсэн нэгэн




Энэ уран бүтээлчийн нэрийг Хосэ Гонзалэз гэдэг.Тэр уул нь Аргентин хүн юм байгаа юм.Түүний эцэг эх эх нь 1976 онд Швед-д нүүж ирээд 1978 онд Готтэнбург хотод Хосэг төрүүлжээ.Тэрээр өөрийнхөө өссөн хотынхоо талаар ярихдаа "Энэ бол жижигхэн хот, хагас сая гаруй л хүн амтай, гэхдээ маш хөгжимлөг хот.Бороо их ордог ч зун цагт үнэхээр сайхан" гэж дурссан.Хосэ багаасаа л латин фолк болон поп хөгжим сонсож өсжээ.Энэ нь ч одоогийн Хосэ-н хөгжимөөс мэдрэгддэг.
Хосэг сонсохоор зүгээр л тайвшрал мэдрэгддэг.Хэн ч сонссон бай, тайвширдаг байх.Түүний Teardrop-г найздаа сонсуулахад яг л уул хад, ой мод, гол нуур тиймэрхүү зүйл бодогдож байна гэж хэлж билээ.Би ч бас анх сонсоод ийм л зүйл төсөөлж байсан ба тэр газар л хүмүүс тайван байдаг байх.Хэдийгээр Teardrop-н үг шал өөр утгатай боловч аялгууг нь сонсхоор яг л тиймэрхүү зүйл бодогддог.
Мань хүн The Knife хамтлагтай нэлээн харьцаатай юм шиг байгаан.Адилхан Швед нөхдүүд болхоор арга ч үгүй биз.Хосэ-н хамгийн алдартай дуу нь болох Heartbeats нь The Knife хамтлагийн бүтээл ба энэ дууг Хосэ ковэрлэжэээээээ.
Хосэг инээж байхыг би саяхан анх удаа Жүнип хамтлагтайгаа тоглож байхад нь харсан.Урд нь өчнөөн клип, тоглолтын бичлэг гээд баахан юм үзэж байхад инээж байхыг нь нэг ч хараагүй.Тэр нэлээн ичимхий юм шиг байгаан, тоглолтон дээрээ хааяа дуулж байгаад өнгө алдчихаад уучилаарай гээд гэм хийсэн хүүхэд шиг нүүр нь улайгаад доошоо хараад гитараа оролдоод дараагийн дуулах дуугаа эхэлдэг.Тоглолтон дээрээ бараг л юм ярьдаггүй, намуухан хоолойгоороо дуугаа дуулаа л бүх зүйлийг диваажинд байгаа мэт болгочихоо л гараад явчихдаг.
Миний бүх үеийн хамгийн дуртай уран бүтээлчдийн тоонд хамгийн дээгүүр бичигдэх нэгэн бол Хосэ Гонзалэз.

2010 он

/гоё бичиж чаддаггүймөө/

Wednesday, November 3, 2010

Италь өвгөн













Италь дисааянэр.Харж харж байгаад зургий чинь авч болхуу гэж асуугаад баахан юм болж байж авсан хэхэ.

Monday, October 25, 2010

Чухал хүн






Нэг хүний талаар бичмээр санагдсан юмаа.Ямар мэргэжилтэй болхоо шийдэж чадахгүй байсан үе.Тэр үед асуулт самбарт нэлээн их цаг өнгөрүүлдэг байсан.Самбарт Сэриёоз, Эрхэмчухал гэж 2 айхтар зурагчин байсан юм, тэр хоёрын зургуудийг үзэж ангайдаг байлаа.Одоо бол тэр хоёр хүн ялангуяа Тайвнаа ах миний амьдралд чухал нөлөө үзүүлсэн хүмүүсийн нэг болчихоод байна.Миний анхны бүтээлд маш хүчтэй урмын үг хэлсэн./Бас бус өөр зүйлс зөндөө байгаа/.Тэр үгээр нь би цэнэглэгдэж одоо зурагчин гэсэн статустай явж байна.Би зүгээр л Энхтайван ахад "та миний амьдралд чухал нөлөө үзүүлсэн шүү, баярлалаа" гэж хэлмээр байна.Номын нээлтэн дээр хэлж чадаагүй юм.

Аан бас Тайвнаа ах, Онон эгч хоёрт аз жаргал хүсье. /Онон эгч миний амьдралдаа тааралдаж байсан хамгийн гэгээлэг хүн/

Thursday, October 7, 2010

Далхочирын Диваажин





Нэг бороотой өдөр зураач Далхаа ах руу ярилцлага авахаар очтол ийм л газарт ороод явчихсан юм даа.Тэр хүний дотоод ертөнцийг гаргаад тавьчихсан юм шиг санагдсан.


Далхаа ах өрөөндөө майханд унтдаг.Болдог бол би ч бас майхан дотор унтмаар байна.Даан ч асуудал зөндөө...




Та нууц саналаа энд өгнө үү.




Эцэст нь тархиа цэнэглэж аваад гарсан.

PS : сайн бичиж чаддаггүй болхоор ингээ л орхив