Monday, October 25, 2010

Чухал хүн






Нэг хүний талаар бичмээр санагдсан юмаа.Ямар мэргэжилтэй болхоо шийдэж чадахгүй байсан үе.Тэр үед асуулт самбарт нэлээн их цаг өнгөрүүлдэг байсан.Самбарт Сэриёоз, Эрхэмчухал гэж 2 айхтар зурагчин байсан юм, тэр хоёрын зургуудийг үзэж ангайдаг байлаа.Одоо бол тэр хоёр хүн ялангуяа Тайвнаа ах миний амьдралд чухал нөлөө үзүүлсэн хүмүүсийн нэг болчихоод байна.Миний анхны бүтээлд маш хүчтэй урмын үг хэлсэн./Бас бус өөр зүйлс зөндөө байгаа/.Тэр үгээр нь би цэнэглэгдэж одоо зурагчин гэсэн статустай явж байна.Би зүгээр л Энхтайван ахад "та миний амьдралд чухал нөлөө үзүүлсэн шүү, баярлалаа" гэж хэлмээр байна.Номын нээлтэн дээр хэлж чадаагүй юм.

Аан бас Тайвнаа ах, Онон эгч хоёрт аз жаргал хүсье. /Онон эгч миний амьдралдаа тааралдаж байсан хамгийн гэгээлэг хүн/

4 comments:

  1. ямар сайхан үг вэ, гараад хэлэхгүй дээ. гэхдээ заавал хэлсэндээ биш л дээ бодож, мэдэрч байна гэдэг нь хүний агуу чанар юм

    ReplyDelete
  2. Цаашдаа улам ихийг сэтгэн бүтээгээрэй, амжилт хүсье, талархлаа )

    ReplyDelete
  3. Гэрэл зурагт анх татагдахдаа түүний номыг сонирхон уншиж , анхны гарын авлага болж байсан. Гүн эмгэнэл илэрхийлэе!

    ReplyDelete