Thursday, November 4, 2010

Диваажингаас бууж ирсэн нэгэн




Энэ уран бүтээлчийн нэрийг Хосэ Гонзалэз гэдэг.Тэр уул нь Аргентин хүн юм байгаа юм.Түүний эцэг эх эх нь 1976 онд Швед-д нүүж ирээд 1978 онд Готтэнбург хотод Хосэг төрүүлжээ.Тэрээр өөрийнхөө өссөн хотынхоо талаар ярихдаа "Энэ бол жижигхэн хот, хагас сая гаруй л хүн амтай, гэхдээ маш хөгжимлөг хот.Бороо их ордог ч зун цагт үнэхээр сайхан" гэж дурссан.Хосэ багаасаа л латин фолк болон поп хөгжим сонсож өсжээ.Энэ нь ч одоогийн Хосэ-н хөгжимөөс мэдрэгддэг.
Хосэг сонсохоор зүгээр л тайвшрал мэдрэгддэг.Хэн ч сонссон бай, тайвширдаг байх.Түүний Teardrop-г найздаа сонсуулахад яг л уул хад, ой мод, гол нуур тиймэрхүү зүйл бодогдож байна гэж хэлж билээ.Би ч бас анх сонсоод ийм л зүйл төсөөлж байсан ба тэр газар л хүмүүс тайван байдаг байх.Хэдийгээр Teardrop-н үг шал өөр утгатай боловч аялгууг нь сонсхоор яг л тиймэрхүү зүйл бодогддог.
Мань хүн The Knife хамтлагтай нэлээн харьцаатай юм шиг байгаан.Адилхан Швед нөхдүүд болхоор арга ч үгүй биз.Хосэ-н хамгийн алдартай дуу нь болох Heartbeats нь The Knife хамтлагийн бүтээл ба энэ дууг Хосэ ковэрлэжэээээээ.
Хосэг инээж байхыг би саяхан анх удаа Жүнип хамтлагтайгаа тоглож байхад нь харсан.Урд нь өчнөөн клип, тоглолтын бичлэг гээд баахан юм үзэж байхад инээж байхыг нь нэг ч хараагүй.Тэр нэлээн ичимхий юм шиг байгаан, тоглолтон дээрээ хааяа дуулж байгаад өнгө алдчихаад уучилаарай гээд гэм хийсэн хүүхэд шиг нүүр нь улайгаад доошоо хараад гитараа оролдоод дараагийн дуулах дуугаа эхэлдэг.Тоглолтон дээрээ бараг л юм ярьдаггүй, намуухан хоолойгоороо дуугаа дуулаа л бүх зүйлийг диваажинд байгаа мэт болгочихоо л гараад явчихдаг.
Миний бүх үеийн хамгийн дуртай уран бүтээлчдийн тоонд хамгийн дээгүүр бичигдэх нэгэн бол Хосэ Гонзалэз.

2010 он

/гоё бичиж чаддаггүймөө/

Wednesday, November 3, 2010

Италь өвгөн













Италь дисааянэр.Харж харж байгаад зургий чинь авч болхуу гэж асуугаад баахан юм болж байж авсан хэхэ.

Monday, October 25, 2010

Чухал хүн






Нэг хүний талаар бичмээр санагдсан юмаа.Ямар мэргэжилтэй болхоо шийдэж чадахгүй байсан үе.Тэр үед асуулт самбарт нэлээн их цаг өнгөрүүлдэг байсан.Самбарт Сэриёоз, Эрхэмчухал гэж 2 айхтар зурагчин байсан юм, тэр хоёрын зургуудийг үзэж ангайдаг байлаа.Одоо бол тэр хоёр хүн ялангуяа Тайвнаа ах миний амьдралд чухал нөлөө үзүүлсэн хүмүүсийн нэг болчихоод байна.Миний анхны бүтээлд маш хүчтэй урмын үг хэлсэн./Бас бус өөр зүйлс зөндөө байгаа/.Тэр үгээр нь би цэнэглэгдэж одоо зурагчин гэсэн статустай явж байна.Би зүгээр л Энхтайван ахад "та миний амьдралд чухал нөлөө үзүүлсэн шүү, баярлалаа" гэж хэлмээр байна.Номын нээлтэн дээр хэлж чадаагүй юм.

Аан бас Тайвнаа ах, Онон эгч хоёрт аз жаргал хүсье. /Онон эгч миний амьдралдаа тааралдаж байсан хамгийн гэгээлэг хүн/

Thursday, October 7, 2010

Далхочирын Диваажин





Нэг бороотой өдөр зураач Далхаа ах руу ярилцлага авахаар очтол ийм л газарт ороод явчихсан юм даа.Тэр хүний дотоод ертөнцийг гаргаад тавьчихсан юм шиг санагдсан.


Далхаа ах өрөөндөө майханд унтдаг.Болдог бол би ч бас майхан дотор унтмаар байна.Даан ч асуудал зөндөө...




Та нууц саналаа энд өгнө үү.




Эцэст нь тархиа цэнэглэж аваад гарсан.

PS : сайн бичиж чаддаггүй болхоор ингээ л орхив

Wednesday, October 21, 2009

Агуу Хүмүүн


Миний хамгийн хайртай бүтээлүүдийн нэг.Энэ зургийг авах санаа хэрхэн төрсөн бэ гэхээр, нэгэн өдөр гэртээ зурагт үзээд сууж байтал Урианхай гуай зурагтаар гарч байнаа.Тэгсэн чинь гэнэт надад яг ийм дүрслэл миний толгойнд бууж ирсэн.Тэгээд л дотроо бодож явсаар байгаад удаа ч үгүй нэгэн арга хэмжээний зураг авч байхад Урианхай гуай нэг сандал дээр сууж байсан.Өөрт нь мэдэгдэхгүйг хичээж холоос авсан.Тэгээд л хүссэн бүтээлээ хийж яадсан даа.Сэтгэл ханамж 100%.



Энэ зураг болхоор Урианхай гуай Болор Цомыг шүүж байхад авсан зураг.Тайзнаас шатаар бууж байхад нь авсан.Би Урианхайг боддог юм.Монголд байгаа хамгийн гоё style-тай хүмүүсийн нэг гэж.Энэ хүнд дээл ямар гоё зохьдог гээч.Бүр тасархай.Тэгээд хувь хүн нь ч тэр, биеэ авч явж байгаа байдал нь гээд л .Мэдээж энэ хүнээс гарч байгаа үгнүүд бол гайхалтай.Тийм дээ ч би энэ 2 зургаа "Агуу Хүмүүн" гэж нэрлэсэн юм.

Thursday, May 21, 2009

My First Work



First of all i want to introduce my first photo work.
it was in summer 2008, my friend told me shooting him and the photo is about "Human Wolf".The one funny thing is I only had a Canon 350D, 18-55mm lens and i didn't know what is shutter speed, ISO, aperture...etc.I wanted to show dignity
The photo shoot day was really cold, the rainy cloud was all around the sky, plus we were in the highest mountain of Ulaanbaatar./Bogd Uul/


My friend is proffesional ballet dancer.So the jumping process was easy for him.He's the best model i've ever work.Now he's dancing in Germany.He will come back in Mongolia this summer.Hope we're gonna make some interesting works. =]

Photo : Ku-G
Model : Odsuren Dagva
Body Art : don't know the name lol